Мэргэжлийн
Хөрөнгө Оруулалт
МИДАС Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь мэргэжлийн өндөр түвшинд хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг.
Компанийн Тухай
ТҮҮХ / СТАТУС
МИДАС ХОМК нь Монгол Улсын Компанийн тухай хууль тогтоомжийн дагуу 2006 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан. 2019 оноос Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр Хөрөнгө оруулалтын сангийн менежментийн үйл ажиллагаа явуулж байна.
Бүтэц & Зохион байгуулалт
ЗАСАГЛАЛ
МИДАС ХОМК нь Монгол Улсын иргэн болох 2 хувьцаа эзэмшигчтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Компани нь 3 гишүүнтэй Төлөөлөн Удирдах Зөвлөлтэй.
Компанийн гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-ийн шийдвэрээр томилсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлдэг.
Үйл Ажиллагаа
МЭРГЭЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь Хөрөнгө оруулалтын сангийн менежмент буюу хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд оршино. Бид мэргэжлийн өндөр түвшинд хөрөнгийн итгэмжлэгдсэн удирдлагын үйлчилгээ үзүүлдэг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН
МИДАС ХОМК нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд Хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулж, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийн хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.