ИЛ ТОД БАЙДАЛ, ТАЙЛАГНАЛЫН ЖУРАМ
МИДАС Хөрөнгө Оруулалтын Менежментийн Компани
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү баримт бичгээр МИДАС ХОМК-ийн (цаашид компани) мэдээллийн ил тод байдал, тайлагналын журмыг тодорхойлно.
1.2. Бодлогын баримт бичгийн зорилго нь компанийн мэдээллийн ил тод байдал, тайлагналын үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Компанийн засаглалын кодекс”-ийн зарчимд нийцсэн байх, сайн засаглалын зарчмууд болон нийгмийн хариуцлага, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх, олон нийтийн эрх ашгийг хангасан байх шаардлагыг хангах нөхцөл байдлыг тодорхойлоход оршино.
ХОЁР. КОМПАНИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ, ТАЙЛАГНАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1. Компани нь MNS 6285:2011 стандартыг хангасан албан ёсны цахим хуудсыг үүсгэж, хуульд заасан мэдээллийг ойлгомжтой байдлаар байрлуулж, олон нийтэд түгээнэ.
2.2. Компани нь хуульд заасан мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд тухай бүр байрлуулах үүрэг хүлээнэ.
2.3. Компанийн удирдлага нь мэдээллийг оруулах, өөрчлөх, устгах, хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах эрх бүхий ажилтныг томилж, хяналт тавина.
2.4. Эрх бүхий ажилтан нь албан ёсны эх сурвалжийг үндэслэн мэдээллийг татаж авах боломжтой, ойлгомжтой байдлаар байрлуулна.
2.5. Мэдээллийг видео, аудио хэлбэрээр цахим хуудсанд байрлуулж болно.
2.6. Мэдээллийг тухайн цахим хуудсанд ачаалал үүсгэхгүй байдлаар нягтаршуулж байрлуулна.
2.7. Мэдээллийг хэрэглэгчийн төхөөрөмжид түгээх боломжтой байна.
2.8. Мэдээллийг шинэчилсэн тохиолдолд өмнөх мэдээллээ “архив” хэсэгт хадгална.
2.9. Шаардлагатай мэдээллийг англи болон бусад хэл дээр орчуулж байрлуулна.
2.10. Иргэн, хуулийн этгээд мэдээллийн сангаас хуульд заасан мэдээллийг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ.
2.11. Цахим хуудас дахь мэдээллийг иргэн, хуулийн этгээд сургалт, судалгаа, мэдээллийн зорилгоор ашиглаж болно.
2.12. Мэдээллийг ашиглахдаа эх сурвалжийг заасан байна.
2.13. Мэдээллийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
2.14. Мэдээлэл байрлуулах, өөрчлөх эрхийг зөвхөн эрх бүхий ажилтан эзэмшинэ.
2.15. Хуульд заасан мэдээллийг заасан хугацаанд, бусад мэдээллийг тогтмол шинэчилнэ.
2.16. Цахим хуудсыг тасралтгүй хэвийн ажиллуулах нөхцөлийг дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлнэ.
2.17. Мэдээллийн архив бүртгэлийг хийж улирал бүр архивлан хадгална.
2.18. Цахим гарын үсгийн тогтолцоог нэвтрүүлнэ.
2.19. Эрх бүхий ажилтан нь системд нэвтрэх эрхийн нууцлалыг хангах үүрэг хүлээнэ.
2.20. Мэдээлэл шинэчлэхдээ цахим хуудсанд гэмтэл, саатал учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
ГУРАВ. КОМПАНИЙН НИЙТЭД ТАЙЛГАНАХ МЭДЭЭЛЭЛ
3.1. Компани нь дараах мэдээллийг ил тод мэдээлнэ:
- • Компанийн удирдлагын бүтэц
- • ТУЗ-ийн шийдвэр, ирцийн мэдээ
- • ТУЗ, удирдах ажилтны мэдээлэл
- • ТУЗ-ийн хороодын бүтэц, шийдвэр
- • Дотоод аудитын үнэлгээ
- • Шинээр ажилд орсон албан хаагчийн мэдээлэл
- • Удирдлагуудын гадаад томилолтын мэдээ
- • Хөндлөнгийн аудитын үнэлгээ
3.2. Санхүүгийн болон санхүүгийн бус тайлагнал нь тэнцвэртэй, тодорхой, бодит байна.
3.3. Санхүүгийн бус тайлан нь хүрээлэн буй орчин, нийгэм, эдийн засгийн хүрээнд компанийн тогтвортой үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй хүчин зүйлс, эрсдэл, зорилтууддаа хүрсэн эсэхийг үнэлсэн мэдээлэл байна.
3.4. Компанийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн хариуцлага, эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл байгаа эсэхийг үнэлэн нийтэд мэдээлж, тэдгээр эрсдэлийг хэрхэн удирдаж буйгаа тайлбарлана.
ДӨРӨВ. БУСАД
4.1. Энэ баримт бичгийн хэрэгжилтэд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга хяналт тавьж ажиллах ба ТУЗ-өөс энэхүү бодлогын баримт бичгийн гүйцэтгэл, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжихүйц байлгах, сайжруулах зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах эрхийг эдэлнэ.
МИДАС ХОМК · Internal Document